? LIVE: О.Баасанхүү: Заавал АН-ын нэр барьж байхаар өөр намаа байгуулаад яв л даа
СХД-ийн 28, Хэнтий аймгийн 18-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх нам эвслүүд өчигдөр/2021.08.10/СЕХ-д хүсэлтээ өгсөн. Гэвч Ардчилсан намын зүгээр дахин хоёр талд материал өгчээ. Уг асуудал дээр АН-ын Хуульзүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү тайлбар хийлээ.
АН-ын Хуульзүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү:
-Ардчилсан нам гэдэг хуулийн этгээд татан буугдаагүй. Татан буугдаагүй учир хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэж байдаг. Эрх бүхий этгээдийг солих үйл явц болоогүй байна.
Хэсэг бүлэг хүмүүс намын даргаар О.Цогтгэрэлийг тавих ёстой гэдэг зүйл ярьдаг. Харин бид дүрмээ харья, С.Эрдэнэ гэдэг хүний ажлыг авах хурал хийх ёстой болохоос биш, зүгээр сууж байгаад хэн нэгнийг дарга болгодоггүй юм гэж байгаа юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар хэрэв хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхйи этгээд нь солигдоогүй бол хуучин этгээд нь хэвээр үлдээд явна. Энэ л зарчим.
-С.Эрдэнэ нөхөн сонгуульд СХД-ээс нэр дэвших гэж байгаа гэх мэдээлэл байна?
-Хэвлэлийн хурал дээр С.Эрдэнэ гэдэг хүн СХД-ийн нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ хэлсэн. 9-р сарын 10-нд нэр дэвшигчээ тодруулна. Судалгаа явуулна. Хамгийн өндөр санал авсан хоёр хүнийг нэр дэвшүүлнэ. Яг л үе шаттайгаар явна.
Би зориуд хэлмээр байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийнхний дунд надтай мэтгэлцээч гэж АН-ын нэр барьсан нөхдөд уриалъя. Халуун ч биш, хүйтэн ч биш байснаас нэг талдаа гарах хэрэгтэй. Эсвэл заавал АН-ын нэр барьж байхаар өөр намаа байгуулаад яв л даа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.