Б.Гарамгайбаатар: Би яагаад нөхөн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж
М.Тулгат даргатай АН-ын нөхөн сонгууль оролцох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Р.Эрдэнэбүрэн нар ахалж ажиллаж байгаа ажээ.
Хэсэг хугацаанд улстөрөөс хол байсан дээрх хоёр эрхэм гэнэт гарч ирж, сонгуулийн ажилд оролцох болсон нь тэд нөхөн сонгуульд өрсөлдөх нь гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байна.
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хувьд угаас Хэнтий аймгаас сонгогдож УИХ-д сууж байсан учир тус тойрогт нэрээ дэвшүүлэхээр санаараж байгаа гэх.
Харин УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгаас сонгогдож байсан ч энэ удаад СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшихээр горилж байна гэсэн таамаг байна.
Уг асуудлаар нь тодруулахад:
Энэ талаар АН-ын ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар:
Миний хувьд нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахаар байгуулагдсан ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон. Би яагаад нэр дэвшиж болдоггүй юм. Яагаад гэвэл би Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүн, аймгийн намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн. Гэхдээ нэр дэвших асуудал хараахан яригдаагүй байна гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэ бүрэн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ онцоллоо.
Ямартай ч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатараас гадна Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү нарын хэд хэдэн хүмүүс нэр дэвшихээр горилж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.