? LIVE: Төрийн албан хаагчдын ёс зүйг хуульчилна

Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. .

Тэгвэл ирэх есдүгээр сард УИХ-д өргөн барих гэж байгаа Төрийн албан хаагчийн Ёсзүй, хариуцлагын тухай хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчлөх гэнэ. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай.

Төрийн 1000 гаруй байгууллагад ёс зүйн зөвлөлүүд ажиллаж байгаа. Нэгдсэн төвлөрсөн тогтолцоо байхгүй байгааг уг хуулиар шийднэ.

. Нийгмийн ёс суртахууныг төрийн алба түүчээлж явах ёстой. Төрийн албан хаагчид шиг ёс зүйтэй байх ёстой гэж нийгэм бүхэлдээ хардаг байх ёстой.

Төрийн алба хаагчийн Ёсзүй, хариуцлагын тухай хуулиар ТАХ-ийн Ёсзүйн хороо байгуулна. Ингэснээр төрийн албаны хэмжээнд ёс зүйн бүтэц бий болох юм. Төрийн албан хаагч хариуцлага алдсан, ёс зүйн алдаа гаргасан бол тэрийг нь хянадаг, шалгадаг, тогтоодог болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.