Дуучин Г.Эрдэнэбат Киргиз Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилогджээ

Дуучин, МУГЖ Г.Эрдэнэбат Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр томилогдохоосоо өмнө Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамыг 2019 онд байгуулсан бөгөөд энэ оны 7-р сард Содномын Ганхуягийг Элчин сайдаар томилсон билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.