Хорих газарт гарсан галын улмаас 41 хоригдол амиа алджээ

Индонези улсын нийслэл Жакарта хотын захад байдаг хорих газарт гал гарчээ. Галын улмаас 41 хоригдол амиа алдж, найман хүн гэмтэж шархадсан байна.

Гал лхагва гарагийн өглөө Тангеранг хорихын С блокоос эхэлжээ. Гал сөнөөгчид цаг алдалгүй ирж, хоёр цагийн турш ажиллаж түймрийг бусад блокуудад тархахаас өмнө унтраасан байна.

. Галын шалтгааныг тогтоохын тулд хоригдлуудыг нүүлгэн шилжүүлжээ.

Шатсан хэсэгт хууль бус мансууруулах бодисны хэрэгт холбоотой хоригдлууд ял эдэлж байсан байна. Тангеранг хорих газар нь 600 хоригдлын багтаамжтай ч 2,000 гаруй хоригдол ял эдэлж байна.

fhfire080921

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.