Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээжээ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны 4 дүгээр сард барьсан билээ.
Гэхдээ өнгөрсөн 6 дугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор тус түр замыг сэтэлсэн юм. Тэгвэл түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу 9 дүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх 10 дугаар сард нээх хүртэлх хугацаанд уг түр замыг ашиглах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.