УИХ-ын дарга асан М. Энхболд ээжийнхээ хойдод зориулан эмнэлгийн хашааг тохижуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын ээж Т. Цэдэв гуай эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн хүний их эмч юм. Далайн Цэдэв нь хүнд өвчний улмаас 2021 оны 8 дугаар сарын 30-нд таалал төгсөж, эмнэлгийн салбарын хамт олон болон түүний гэр бүлд нөхөж баршгүй гарц тохиосон билээ.

УИХ-ын дарга асан М.Энхболд талийгаач ээжийнхээ хоног хураах хойд насны буянд зориулан Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд эмч ажилчид, хэвтэн эмчлэгсдэд зориулан чийрэгжүүлэлтийн талбай байгуулан хүлээлгэж өгчээ.

242166399 10220274036582947 3506042427411336937 n

Д.Цэдэв нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, 1954 онд Улаанбаатар хотын 1-р арван жилийн дунд сургууль, 1959 онд Монгол улсын их сургуулийг хүний их эмчээр төгсөн Монгол улсын анхны эмч нарын нэг мөн оноос 1991 он хүртэл 30 гаруй жил Сүрьеэг эсэргүүцэх улсын төв диспансер, Сүрьеэгийн хотын диспансерт их эмч, Сүхбаатар дүүргийн Сүрьеэгийн диспансерын эрхлэгчээр тус тус ажиллан өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа анагаах ухааны салбарт зориулан зүтгэлтэй ажилласан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.