Ж.Батзандан туйлаад, янгиа эвдэхгүй

Иргэний хөдөлгөөний намыг үүсгэн байгуулагч, АН-ын гишүүн, улмаар Шинэ намын тэргүүн асан Ж.Батзандан Австраль дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх болж очсон ч Элчин сайдын албан тушаалыг өгсөнгүй хэмээн дахин цамнаж эхлэв.

Хоёр үг холбож, албан бичиг боловсруулах дөр суугаагүй нь тодорхой тэрээр Элчин сайдаас үүрэг даалгавар авч суугаагаа молигдуулсан хэмээн ухаарч, уурандаа “Монголыг аврах 18 хувьсгал” ном бичиж байгаа бололтой.

. Шинэ намын удирдах зөвлөлийн гишүүд ганц сайн хууртсандаа гутаад, одоо ам нээж ч чадахгүй байгаа.

Ер нь хуучин намын гологдол нөхдөөр дүүрсэн ШИНЭ нь тоглоомын нам байсан нь улам бүр тодорхой болсон. Тусгаар тогтнол, эв нэгдэл хэмээн тоглоомын намыг байгуулж байсан улсаас ШИНЭ намын үүх түүхийг сурах хэрэгтэй. .

Ж.Батзандан хувьсгал хийж чадах уу?

Ямаа туйлаад янгиа эвдэхгүй. Одоо түүнд хэн итгэх юм бэ? ШИНЭ намынхнаа молигдож, амаар нь шороо үмхүүлсэн. Иргэний хөдөлгөөний нам нь тарж бутраад, Э.Батбаяр нь ШЕЗ-ийг тэргүүлж, О.Магнай нар АН-ын дэд дарга болсон. Ардчилсан намынхан өөрсдийгөө яая гэж байгаа тул түүнийг дахин авч, намаа самруулахыг хүсэхгүй. Бэлтрэг тэжээж байснаа хожим ухаараад тархиа шааж байсан хүмүүс энэ удаад түүнд нүүр өгөхгүй нь тодорхой.

Тэгээд .

Номхон далайн усанд дөрвөн жил булхаад ирэхэд тэрээр сайн гэгч нь “хүмүүжээд”, сахилга бат суугаад ирсэн байх вий. Явуулсан улс нь ч үүнийг сайн тооцсон байгаа. ДТГ-т дээд алба хашиж явсан хүмүүсийн ир нь мохож, улс төрийн замнал нь гавихгүй болдог нь амьдралын нэг үнэн. 

batzandan

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.