Рамзан Кадыров 99.7 хувийн саналтайгаар улиран сонгогджээ
Бүгд Найрамдах Чечень Улсын удирдагч Рамзан Кадыров улиран сонгогдож, дөрөв дэх удаагаа эрх барихаар болжээ. Санал хураалтын дүнг 100 хувь боловсруулсны дараа Кадыров 99.7 хувийн саналаар ялалт байгуулсан гэж орон нутгийн Сонгуулийн төв хорооноос мэдээлсэн байна.
Түүний эсрэг "Шударга Орос-Эх орончид-Үнэний төлөө" намаас нэр дэвшсэн Иса Хажимурадов 0.15 хувийн санал авсан бол Коммунист намын нэр дэвшигч Халид Накаев 0.12 хувийн санал авсан аж. Тус улсад нэр дэвшигч ялалт байгуулахын тулд дор хаяж 50 хувийн санал авах ёстой байдаг байна.
ОХУ-ын Чеченьд энэ 9 сарын 17-19-ний хооронд бүс нутгийн удирдагч, Төрийн Думын хууль тогтоогчид, Парламентын гишүүд болон хотын захиргааны байгууллагуудын төлөөлөгчдийг сонгох сонгууль болсон юм.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.