Видео: О.Амарсанаа: Мансууруулах бодис хэрэглэсэн цагдааг ажлаас нь чөлөөлсөн

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай нэгэн этгээдийн мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг, бичлэг цахим орчинд түгсэн билээ.

Уг зөрчилд Цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа "Шалгалтаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч М нь 2021 оны

Энэ асуудалд Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7.1-т зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэв.

Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.