Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох замын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм.

242508754 577705273432044 3151478780663093855 n 20210923101225

Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн зургаадугаар сард зам барилгын ажлын зураг төслийг баталсан бөгөөд ” хэмээн онцоллоо.

 242569570 568297227818224 4236374474541426570 n 20210923101226

Авто замын ажил эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд замын трасст өртсөн бутыг зөөвөрлөх, шилжүүлэн суулгах, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Хөрс хуулалтын дараа далангийн ажил эхэлж, 70 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажлыг гүйцэтгэх үед өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөн асуудал үүсжээ. Энэ талаар  “Даймонд рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Болдоо “Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугам замын трасст өртсөний улмаас үүнтэй холбоотой кабел, шугамуудыг хэрхэх талаар хугацаа алдсан. Уг асуудал саяхан шийдэгдсэнээр өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамаас цааш үргэлжлэх далангийн ажлыг эхлүүлээд байна. Далангийн ажлаа яаралтай дуусгаад бусад ажлаа үргэлжлүүлнэ” гэв.

 242508754 253334636694964 2175988416375985856 n 20210923101224

. Гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа төлөвлөсөн хугацаандаа дуусгахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн бол Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгч компанид норм стандарт ханган, барилгын зураг төслийн дагуу ажиллах, тогтсон хугацаанд нь амжиж ашиглалтад оруулах шаардлага тавьж байна.

240893915 351105056747534 7346868649287835436 n 20210901052102 20210923101220

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.