? LIVE: Картаа баталгаажуулаагүй өрхөд сайжруулсан түлш худалдахгүй

Сайжруулсан шахмал түлшийг өнөөдрөөс 40 цэгээр борлуулж эхэллээ. Аравдугаар сарын 1-нээс 600 цэг болгон нэмэгдүүлнэ. Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдахгүй гэв.

Сайжруулсан түлшний үнэ нэг шуудай нь 1875 төгрөг байна. Урьдын адил нэг өрхөд долоо хоногт зургаан шуудайг олгож байгаа аж. Нэг өрх 2-3 карттай байсныг цэгцэлж, өнгөрсөн жилийн картаа заавал баталгаажуулж, бүртгүүлэхийг анхааруулав. 

Мөн, угаарын хий мэдрэгчгүй өрхүүдэд түлш борлуулахгүй байгаа гэв. 

Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлсөн байна. . Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм. Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж. Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.

242647444 2919208748332877 700970323870412196 n1

242712453 254330633284482 8702886357928156934 n 20210927010149

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.