Исландын Парламентын 47.6 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ

Исландын Парламентын сонгуулиар нийт 63 суудлын 30 суудлыг эмэгтэйчүүд авч, тус улсын Парламентын 47.6 хувийг эмэгтэй гишүүд эзлэх болжээ.

Хэрэв эмэгтэй гишүүд 33 суудал авсан бол Исланд нь эмэгтэй олонхтой Парламентыг сонгосон Европын анхны улс болох байсан юм.

Одоогийн байдлаар Европын аль ч улс энэхүү 50 хувийн босгыг давж чадаагүй байгаа бөгөөд үүнээс өмнө Швед улс 47 хувь нь эмэгтэй гишүүдтэй Парламентыг сонгож, олонхыг бий болгоход хамгийн ойртож байсан билээ.

Screenshot (139)

Энэ удаагийн сонгуулиар Исландын Парламент дахин зургаан эмэгтэй гишүүнтэй болсон хэдий ч эрэгтэйчүүд олонхын суудалтай хэвээр байгаа аж.

Исландын эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил цалин олгох тухай анхны хууль нь 1961 оноос эхтэй бөгөөд тус улс нь 1980 онд эмэгтэй Ерөнхийлөгчийг сонгосон дэлхийн анхны улс болж байсан билээ.

816

Энэ үзүүлэлтээр тэргүүлдэг Руанда улсын Доод танхимын гишүүдийн 61.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Үүний араас Куба улс 53.4 хувьтай, Никарагуа 50.6 хувьтай, Мексик, Арабын Нэгдсэн Эмират улс 50 хувьтай жагсдаг юм.

Харин Их Британийн Нийтийн танхимын гишүүдийн 34.2 хувь нь эмэгтэйчүүд бол АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ердөө 27.6 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.