LIVE: Ж.Болд: Д.Монголхүү нь цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудахад ирж мэдүүлэг өгөөгүй тул дайчлан баривчилсан

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэн Д.Монголхүүг дайчлан баривчилсан асуудалдаа ЦЕГ-ын дарга Ж.Болд албан ёсоор тайлбар хийлээ. Тэрбээр:

Цагдаагийн байгууллага нь нийгмийн хэв журмыг сахиулах үндсэн үүрэгтэй. Үүнийхээ дагуу үүргээ гүйцэтгэлээ. Ковидын цар тахал тархсан энэ үед жагсаал цуглаан хийх хориотой хэдий ч бид иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэсээр ирсэн. Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудалд би мэдээлэл өгье. Есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн нэр бүхий иргэд Сүхбаатарын талбай болон Эрх чөлөөний талбай дээр жагсаж эхэлсэн. Есдүгээр сарын 30-ны өдөр тэдгээр жагсагчид хайрцагтай гутал талбай руу оруулна гэсэн. Гутал дотор нь ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх бодис байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Иймээс уг хайрцагтай зүйлийг талбай руу оруулахгүй гэхэд тэрбээр цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн тул түүнийг дайчлан баривчилсан. Нийгмийн хэв журмыг алдагдуулж, гар утсаараа бичлэг хийж цагдаагийн алба хаагчдын нэр хүндэд халдсан асуудалд нь бид хүндэтгэлтэй хандсан. .

Мөн иргэн Э.Одбаяр гар утсаараа лайв хийж цагдаагийн алба хаагчдыг доромжилсон тул түүнд 2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр дайчлан баривчилсан.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.