Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний картаа бүртгэлжүүлээгүй иргэдэд түлш олгохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоо 280 байсныг 420 болгож нэмэгдүүлсэн. Гэр хорооллоор түлш авах гэсэн дараалал багассан. Өнгөрсөн онуудад 600 цэгт борлуулалт хийж өвлийг хэвийн давж байсан..

Картны хувьд өнгөрсөн оны гүйцэтгэлээр 180 мянган хэрэглэгч худалдан авалт хийсэн. 240 мянган карт тараасан. Үүнийг цэгцлэхээр ажиллаж байна. Энэ ажил долдугаар сараас эхэлсэн ажил. Үүнд иргэд бага зэрэг маргаан үүсгэж байх шиг байна. . Бүртгэлжүүлэх ажлыг хороо бүрт шуурхай зохион байгуулж байна. Энэ ажил энэ сардаа багтаж дуусна" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.