? LIVE: АН-ын Хуульч О.Баасанхүү: Цагдаагийн байгууллагаас өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийх ёсгүй
ЦЕГ-ын дарга Ж.Болд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарын хийсэн мэдэгдэлд АН-ын Хуульч О.Баасанхүү хариу тайлбар хийлээ.
АН-ын Хуульч О.Баасанхүү"Иргэн Д.Монголхүүг баривчилсан асуудал дээр Цагдаагийн байгууллагаас өөрсдийгөө өмөөрсөн хуулийн дагуу арга хэмжээ авсан мэтээр ярьж байна. Тухайлбал иргэн Д.Монголхүүг шөнө албадан баривчилсан ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэсэн учир удаа дараа дуудахад ирээгүй тул шөнийн 01:00 цагт баривчилсан хэмээн зөвтгөл хийсэн.
Иргэн Д.Монголхүү нь АН-ын томилолтоор Хэнтий аймагт сурталчилгааны ажлаар яваад, буцаж ирэх явцдаа баригдаж, хоригдсон асуудалд манай намын зүгээс эмзэг хүлээж авч байна.
Мөн Иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу дайрч, хоригдож байгаа этгээдийг авч явсан юм шиг мэдэгдэл хийсэн. АН-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд оролцох боломжгүй тул энэ асуудлыг судална" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.