БИЧЛЭГ: БНСУ-д оршин суудаг монгол иргэн согтуугаар жолоо барьж, хоолны газар мөргөжээ
Өмнөд Солонгост оршин суудаг монгол эмэгтэй өнгөрөгч ням гарагт Сөүл хотын Ганнам дүүргийн төвд согтуугаар жолоо барин, гудамжны хоолны газар мөргөжээ.
Ганнам дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол Улсын харьяат 30-аад насны эмэгтэй "А"-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргээр шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.
"А" нь 10 дугаар сарын 17-ны үүрийн 04:40 цагийн орчимд Сөүлийн Нонхён-донг дахь гудамжны хоолны газрыг мөргөсөн аж. Азаар, тухайн үед тус хоолны газар нь хаалттай байсан тул хүний амь нас эрсдээгүй байна.
Мөрдөн байцаалтын үр дүнд, "А"-гийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.08 хувиас дээш гарсан буюу жолооны үнэмлэхийн эрх хасах хэмжээг давсан гэнэ. Цагдаа нар одоо хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Осол гаргасан эмэгтэй автомашинд нь зорчиж явсан хүнтэй маргалдаж байгаад тус хоолны газрыг мөргөсөн гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: MBC, YTN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.