Ц.Туваан: АН-ын бүлгийн даргаас Б.Ганбатыг чөлөөллөө

"Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал нар хасагдаж сахилгын шийдвэр хүлээх болсон. Манай бүлэг ийнхүү найман гишүүнтэй боллоо" хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ганбат өнөөдөр мэдэгдсэн. Гэтэл Б.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас чөлөөллөө хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ц.Туваан нар мөн хэвлэлийн хурал хийлээ.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сүүлийн үед АН-аас бүлгийн дарга байсан Д.Ганбат гэж нөхөр долоо хоног бүр хүн хөөдөг болсон. Цаанаас нь тушаал, шийдвэр авч ирж уншдаг болсон. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон эрхтэй. Өөрөө бүлгээс гарах өргөдлөө УИХ-ын даргад өгснөөр бүлгээс гарсанд тооцдог. Түүнээс хэн нэгэн намаас хөөж, шийдвэр гаргадаггүй. Саяны бидний хийсэн хурал бол албаны ёсных хэмээлээ. 

Бүлгийн хуралдааны шийдвэрээр бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Ганибал ажиллах аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.