МАН-ын бүлгийн хурлаар гурван сайдын асуудлыг авч хэлэлцэх санал гарчээ

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурал /2021.10.18/ өглөө 10 цагт эхэлсэн ч одоог хүртэл дуусаагүй үргэлжилж байна.

Хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Оюутолгой" ХХК болон Covid-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн аж. Мөн бүлгээс энэ долоо хоногт парламентээр хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэж байна.

Үүнээс гадна бүлгийн гишүүд сүүлийн үед "хэл аманд орооцолдож, эрхэлсэн салбарынхаа асуудлаас болж нийгмийн бухимдлыг өдүүлээд байгаа" гэх УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт хандаж асуулга тавьсан аж. Гэвч сайд нарын байр суурийг ганхуулж мэдэх уг асуудлыг "бүлэг дэвэргэмээргүй байна" гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.