Сирид ойн түймэр асаасан 24 хүнийг цаазаар авчээ

Сири улсад өнгөрсөн жил ойн түймэр гарч олон мянган га ой модыг шатааж, гурван хүн амиа алдсан. Уг ойн түймрийг асаасан хэрэгт буруутгагдсан.

Эдгээр хүмүүсийг гурван байршилд гал тавьсан гэж үзсэн бөгөөд цаазаар авах ялыг лхагва гарагт гүйцэтгэсэн байна. Мөн өнгөрсөн жилийн ойн түймрийг тавихад холбоотой гэж үзсэн 11 хүнийг бүх насаараа хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэжээ. Мөн хэрэгт холбогдолтой 10-12 насны хүүхдүүдэд хорих ял оноосон байна.

. Түүнчлэн мал амьтан, газар тариалангийн тоног төхөөрөмж, дэд бүтцүүд шатаж үгүй болсон. Түймэр Латакиа, Тартус, Хомс мужуудаар тархсан юм. Түймрийн үеэр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад биечлэн очиж нөхцөл байдалтай танилцаж байжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.