Гэрийн ажиглалтад 51682 иргэн байна

Сүүлийн 24 цагт халдварын 1,733 шинэ тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас барлаа. Тохиолдлуудын хоёр нь зөөвөрлөгдсөн бол 1,086 нь Улаанбаатар хотод, 645 нь орон нутагт батлагдлаа. 18,384 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 3,258 нь хүүхэд бол 1,218 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  • 8,655 хүний биеийн байдал хөнгөн,
  • 7,158 хүн нь хүндэвтэр,
  • 2,220 хүн нь хүнд,
  • 351 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,570 болсон бол гэрийн ажиглалтад 51,682 хүн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.