? LIVE: Б.Пүрэвдорж: Шүүмжлэл хэлсний төлөө миний төсвийг хасчихлаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах хуваарьтай ч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үүнийг "Дотоод асуудалтай учир хуралдаж чадсангүй" хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Би Ховд аймгаас сонгогдсон гишүүн. Ховдод хүн амьдардаг. Гэтэл Багшийн хөгжлийн ордны гурван тэрбумыг үлдээгээд бусад нь буюу дөрвөн тэрбум төгрөгийн төсвийг маань хасчихлаа. Төсөв хэлэлцэх үеэр байнгын хороон дээр "Ирэх оны төсвөөс 570 тэрбум төгрөг хэмнэх боломжтой байна" гэж хэлсний төлөө хассан бололтой. 

"Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний алтан боломжийг ашиглах хэрэгтэй байна. Цагаанхаданд 8-9 тонн нүүрс байна. Үүнийг хурдан борлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Чойр хүртэл хэдэн зуун км /дунджаар 407км.Сур/ ачиж очсон нүүрсээ 200 сая төгрөгийн авлигаар ачуулж борлуулж байна гэсэн мэдээлэл байгаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.