Египетэд дөрвөн жил үргэлжилсэн онц байдал дуусгавар болжээ

Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси тус улсад 2017 оны 4 дүгээр сараас хойш хэрэгжиж байгаа онц байдлыг цуцалж байгаагаа зарлажээ.

Тэрээр өөрийн албан ёсны Фейсбүүк хуудаснаа Египет "аюулгүй бөгөөд тогтвортой байдлын баян бүрд" болсон тул онц байдлын хугацааг сунгахгүй гэж мэдэгдсэн байна.

Үүний хүрээнд, цагдаа нарт илүү өргөн эрх мэдэл олгож, иргэний эрх чөлөөг хязгаарласан ба энгийн иргэдийг цэргийн шүүхийн өмнө шүүх болсон билээ.

Энэ нь Египет улсад урт удаан хугацааны онц байдал зарласан анхны тохиолдол биш юм.

билээ. Тэрээр 2018 оны сонгуулиар дахин сонгогдсон хэдий ч сөрөг хүчнийхэн уг сонгуулийг бойкотлож, хүний ​​эрхийн байгууллагуудын зүгээс ихээхэн шүүмжлэл илгээсэн юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.