? LIVE: Монголд угсарсан анхны нисдэг тэрэг хөөрөхөд бэлэн болжээ

АНУ-д үйлдвэрлэсэн Humminbird загварын нисдэг тэргийг монгол залуучууд угсарч дуусаад байна. Энэ нь Монголын нисэхийн түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ хэмээн найдна.

Учир нь манай бизнесмэнүүд сүүлийн үед нисдэг тэрэг ихээр хөлөглөдөг болсон ч бүтнээр нь оруулж ирэхийг эрхэмлэдэг. Харин Л.Золжаргал нарын хувьд энэхүү загвартай илүү сайн танилцахын тулд угсрахыг урьтал болгожээ.

Дөрвөн хүний суудалтай, АИ-95, 98 шатахуунаар ажилладаг, 200л шатахуунаар 400-500км зайд нисдэг, жилийн дөрвөн улиралд унах боломжтойгоороо Humminbird  бусдаас давуу юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.