Дунд гол дээр баригдсан 60 метр гүүрийн хучилт шаардлага хангасан уу

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотой нэмэлтээр Дунд гол дээр баригдсан 60 метр урт гүүрийн асфальтбетон хучилттай холбоотой буруу ойлголтод Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дараах тайлбарыг өглөө.

Дээрх хоёр зурагны өнцөг нь шаардлага хангахгүй суурь дээр асфальтбетон хучилт хийгдэж байгаа мэт харагдаж байгааг буруутгасангүй. Үнэхээр зургаас харахад тийм сэтгэгдэл төрөхөөр байна.

хаобббб

• Тухайн ажлын хүрээнд 60 у/м гүүр болон 2 талын 3м урттай дамжих хавтанд хамаарах 70м орчим хэсгийн хучилт хийгдсэн байгаа. Гүүрийн хучилтыг ажлыг гүйцэтгэхдээ холбогдох техникийн шаардлагын дагуу зөвлөх багийн хяналтын дагуу гүйцэтгэсэн. /Фото зураг хавсаргав/

249751724 6308926939182669 8415594937269368804 n

• Зурагт гарсан тоостой хэсгийн доор түр авто замаар ашиглагдаж байгаа а/б хучилт байгаа бөгөөд тухайн хэсэгт ямар нэгэн ажил хийгдээгүй болно.

• 2019 онд Олимпын гүүр, В рамп - Нарны замын хойд урсгалаас Олимпын гүүр чиглэл өгсөх гүүрийн хөдөлгөөн нээсэн. Тухайн үед төслийн А рамп гүүр - Нарны замын урд урсгалаас Олимпын гүүр чиглэл өгсөх, С рамп - Олимпын гүүрнээс Нарны зам чиглэлд буух гүүр ашиглалтад ороогүйтэй холбоотой 2019 оны 11 сард гүүрийн барилгын ажлын явцад ашиглаж байсан даланг ашиглан гүүрэн доогуур буцаж эргэх түр авто замыг нээж байсан.

• Дахин хэлэхэд одоо ашиглагдаж байгаа лно.

249215782 6308926475849382 5801509638964642003 n

248515982 6308926589182704 3748003070701589841 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.