Чехэд дүүжин тэрэг осолдож, нэг хүн нас баржээ

Бүгд Найрамдах Чех улсын хойд хэсэгт орших Жестед ууланд хүрэх дүүжин тэрэг бэхэлгээнээсээ салж, газарт унасны улмаас нэг хүн нас баржээ.

Тэрээр осолдсон бүхээгт байсан цорын ганц зорчигч бөгөөд эсрэг чиглэлд нь явж байсан бүхээг доторх 14 хүнийг гал сөнөөгчид аварчээ.

Либерец хотын ойролцоох Эдгээр дүүжин тэргээр өнгөрсөн жил 210 мянга гаруй хүн зорчсон гэж орон нутгийн "Lidove Noviny" сонинд бичсэн байна.

Албаныхан одоо уг ослын шалтгааныг шалгаж байгаа юм. 

5c7a5dca039f4d769f65e915bed56c99

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.