? LIVE: О.Баасанхүү: Онц их хурлаар О.Цогтгэрэл АН-ын дарга болох гээд байгаа юм уу?!
АН-ын Онц их хуралтай холбоотой асуудлаар АН-ын НБД, хуульч О.Баасанхүүгээс тодрууллаа.
АН-ын НБД, хуульч О.Баасанхүү:
-Нөхөн сонгуулийн үеэр Их эвлэрлийн их хурал зарлан хуралдуулах тухай шум гарсан. Уг нь эвлэрэхийн тулд эхлээд асуудлаа шийдэх ёстой. Асуудал нь АН-ын даргыг солих процесс шүү дээ. Гэрчилгээн дээр нэрийг нь өөрчлөх.
С.Эрдэнэ гэдэг дарга Ц.Туваанд ажлаа өгөхдөө "Намын даргаа солиорой" гээд явсан. Гэтэл намын даргыг солилгүйгээр намын дүрмийг өөрчилсөн. Ингэнгүүт С.Эрдэнэ дарга тамгаа буцаан авъя гэсэн, өгөхгүй гэхээр нь шүүхэд хандан тамгаа шинээр авсан. М.Тулгат дотоод сонгуульд өрсөлдөн АН-ын дарга болсон. Одоо УДШ дээр С.Эрдэнэ гэдэг хүний оронд М.Тулгат гэдэг хүнийг бүртгэх процессын асуудал л байгаа.
Гэтэл, өөрсдийгөө АН гэж ярьсан, тэдний дарга гэгддэг О.Цогтгэрэл Захиргааны хэргийн шүүхэд хэний тамга хүчинтэй вэ гэдэг гомдол гаргасан. Энэхүү гомдлыг энэ сарын 11-нд шийдвэрлэнэ. Шүүх гэхдээ С.Эрдэнэ даргын тамгыг хууль бус гэж гаргахгүй байх. Гаргах юм бол өмнөх сонгуулиудад оролцсон нь хууль бус болно.
Эдгээр нөхөд гэрчилгээнд өөрчлөлт оруулах процессын оронд Онц их хурал зарлаж байна. 1000 хүн цуглуулж хуралдах гэж байна. Онц их хурал хуралдуулах тухай АН-ын дүрэмд байхгүй. Байхгүй юмыг хийж юуг шийдэх гээд байгаа юм бэ? Онц их хурлаар О.Цогтгэрэл АН-ын дарга болох гээд байгаа юм уу? О.Цогтгэрэлийг АН-ын дарга биш гэж Н.Алтанхуяг нь мэдэгдээд байгаа шүү дээ. Харин М.Тулгатыг АН-ын дарга гэдгийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.