? LIVE: Маргааш хуралдах АН-ын Онц их хурлыг АН-аас хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэв
АН-ын дарга М.Тулгат болон НБД О.Баасанхүү нар маргааш хуралдах АН-ын Онц их хурлын талаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын дарга М.Тулгат:
-Сая уншсан мэдэгдэл дээр хууль ёсны АН хаана байгаа нь тодорхой байгаа. Цаасан сонгуулиар сонгогдсон АН-ын дарга Их хурал хийх талаар хамтран ажиллая гэдэг санал гаргасан. Бид зөвшөөрсөн. Харин яагаад Их эвлэрлийн гэдэг нэр Онц их хурал болсныг мэдэхгүй байна.
Бид эвлэрээгүй байгаа. Асуудал шийдэгдээгүй байгаа. АН-ын дүрэмд Онц их хурал хийх тухай зүйл, заалт ч байхгүй. Тэгэхээр маргааш болох гэж байгаа АН-ын Онц их хурал бол хүчин төгөлдөр бус юм. Хүчингүй хурлын шийдвэр ч хүчингүй.
АН-ын НБД О.Баасанхүү:
-АН-ын дарга С.Эрдэнэ ажлаа өгсөн. Нөгөө талыг уриад АН-ын даргын сонгуулийг хийе гэхэд өөрсдөө тусдаа даргаа тодруулсан. Нэг дүрэмтэй болъё гэхэд зөвшөөрөөгүй. Ер нь энэ хурлын ард хулгайч нарын дарга байгаа шүү. Корона дуусаагүй үед ийм олон /1300.Сур/ цуглуулж болохгүй учраас бид хойшлуулъя гэдэг саналыг удаа дараа тавихад хүлээн авсангүй. МАН-ын даргын зөвлөхтэй бид хамтран ажиллах боломжгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.