?LIVE: Ц.Зориглон: Мууранд дургүй байлаа гээд муур хүүхэд идсэн гэдэг мэдээнд итгэх нь байж боломгүй
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан. Хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идсэнээр хүүхэд нас барсан байж болзошгүй тухай тус аймгийн цагдаагийн байгууллагаас урьдчилсан дүгнэлт гараад буй. Тухайн мэдээлэл цахим орчинд гарсантай холбоотойгоор иргэд муурыг жигшин зэвүүцэж, гаргаж хаях, төөрүүлэх тохиолдлууд ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглонтой ярилцлаа.
Азтай савар ТББ-ын тэргүүн Ц.Зориглон:
-Хэргийн үнэн тогтоогдоогүй байхад нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байгаа нь иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Үүнээс болж иргэд амьтнаа гаргаж хаях, чулуу шидэж алах гэх мэтээр асуудлууд гарч эхэлж байна. Муур хэзээ ч хүүхэд хүн рүү дайрч амь насыг нь хөнөөж байсан тохиолдол байдаггүй. Өлсөхийн эрхэнд нас барсан хүний зөөлөн эдийг идсэн тохиолдол дэлхийд цөөхөн хэдхэн байдаг талаар мэдээлэл байсан. Энэ нь тэжээвэр амьтан хоол өгөх хүн байхгүй болсон учир асар их өлссөнөөс үүдэн гарсан асуудал.
Уг хэргийг мэдээлэхдээ муур хүүхдийн аминд хүрсэн мэтээр мэдээлсэн байсан. Хажууд нь ээж нь унтаж байгаа тохиолдолд муурын зулзага хүүхдийн аминд хүрнэ гэж байхгүй гэлээ

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.