Чехийн Засгийн газар огцорчээ

Бүгд Найрамдах Чех Улсын "ANO" намыг үндэслэгч Андрей Бабишийн тэргүүтэй Засгийн газар өнгөрөгч пүрэв гарагт огцорчээ.

Тус улсын үндсэн хуульд заасны дагуу, Чехийн Ерөнхийлөгч Милош Земан шинэ Засгийн газрыг томилох хүртэл Бабишийн танхим албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой юм.

Одоо эдгээр эвслийн доторх таван намын гишүүд шинэ Засгийн газрыг байгуулах бөгөөд энэ ажлыг Евроскептик Иргэний ардчилсан намын удирдагч, улс төр судлаач Петр Фиалад даатгажээ.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.