Угаалгын машинд гацсан хүүхдийг тасдагч ашиглан аварчээ
Нийслэлийн аврах ангийнхан өчигдөр хуруундаа төмөр биет гацаасан бага насны хүүхдийн хуруунаас төмрийг тасдан авч хүүхдийн хурууг ямар нэгэн гэмтэлгүй болгожээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт 4 настай хүүхэд угаалгын машины сэгсрэгчинд гацсан байсныг тасдагч ашиглан эсэн мэнд гаргаж хариуцах албаныханд хүлээлгэн өгсөн байна. Эцэг, эхчүүд та бүхнийг хүүхдээ болзошгүй аюулд орохоос сэргийлж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.