АТГ-т энэ оны эхний 10 сард 289 авлигын хэрэг бүртгэгджээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний 10 сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 (7.8%)-ээр өсжээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд:
- эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор,
- хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар,
- хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5.0 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин 2021 оны 10 дугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.