БИЧЛЭГ: Угандад тэсрэх бөмбөгийн халдлага болж, зургаан хүн амиа алджээ

Уганда улсын нийслэл Кампала хотын төвд хоёр удаагийн дэлбэрэлт болж, зургаан хүн амиа алдан, 30 гаруй хүн шархаджээ. Мөрдөн байцаагчид энэхүү явдлыг зохион байгуулалттай террорист халдлага байсан гэж үзэж байна.

Албаныхны мэдээлснээр, мотоциклдоо тэсрэх бөмбөг бэхэлсэн гурван амиа золиослогч этгээд халдлагыг үйлдсэн аж.

Хэдхэн минутын зайтай болсон хоёр дэлбэрэлтийн үеэр халдагчид бүгд амиа алдсан бөгөөд гурван энгийн иргэн дэлбэрэлтэд өртөн, нас баржээ.

Тэгвэл саяхан "Исламын улс" алан хядлагын бүлэглэл энэхүү халдлагыг зохион байгуулсан гэдгээ мэдэгджээ.

36acd48b 06f8 415d 821c a8407a8b129a

Эх сурвалж: UPI, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.