Азербайжан, Арменийн хил дээрх цэргүүд мөргөлдөж, долоон хүн амиа алджээ

Азербайжан болон Арменийн хоорондох хил дээрх цэргүүдийн дунд зэвсэгт мөргөлдөөн болсны улмаас Азербайжаны долоон цэргийн алба хаагч амиа алдаж, 10 хүн шархадсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Тус яамны мэдэгдэлд "11 дүгээр сарын 16-нд болсон байлдааны ажиллагааны үеэр Азербайжаны зэвсэгт хүчний долоон албан хаагч амь үрэгдсэн. Одоо Азербайжан-Арменийн хилийн байдал тогтворжсон" гэж тэмдэглэсэн байна.

Ингээд хоёр талын эрх баригчид байдлыг тогтворжуулах шуурхай арга хэмжээ авсан аж.

Азербайжан болон Арменийн маргаантай бүс нутаг болох Нагорно-Карабах болон Арменийн Сюник мужийн хилийн бүсэд энэ сарын эхээр хурцадмал байдал үүсэж эхэлсэн бөгөөд ийнхүү цэргүүдийн дунд зэвсэгт мөргөлдөөн болоход хүргэжээ.

6f13f065 988c 41aa b0e6 021821186785 cx0 cy5 cw0 w1200 r1

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.