Тагнуулд сэрдэгдсэн Израйлийн гэр бүл суллагджээ

Туркийн Истанбул дахь Ерөнхийлөгчийн ордны зургийг авсныхаа төлөө тагнуулд сэрдэгдэн, баригдаад байсан Израйлийн иргэн Натали, Морди нарыг суллажээ. . Суллагдсан хос Израйлийн ард түмэн, эрх баригчдад баярлаж мөн талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.

Турк улсад баригдсан хос пүрэв гарагийн өглөө суллагдаж, Израйлийн Засгийн газраас илгээсэн хувийн онгоцоор гэртээ иржээ. Тэд долоо хоногийн турш хоригдсон бөгөөд хэрэг хүндэрвэл 10-15 жилийн хорих ял сонсож магадгүй байжээ.

Израйлийн Ерөнхий сайд Нафтали Беннет Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьж хосыг сулласанд талархал илэрхийлжээ. Улмаар Израйлийн Гадаад хэргийн яам хосыг аюулгүй гэрт нь авчрахаар хувийн онгоц илгээсэн байна. Тэднийг өөрсдийнх нь зурагтай цамц өмссөн дэмжигчид болон төрөл садангууд нь угтан авчээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.