Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх төв ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв” өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран дүүргийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр тус төвийг байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Нийгмийн үйлчилгээний ерөнхий зохицуулагч Н.Цэнгэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тус төвийг хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн хөдөлгөөн засах хэрэгслийг гардуулав.

258713766 260551569436196 4169652264445571813 n
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг түшиглэн бий болсноор , төрийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай чанартай хүргэх, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан “HOLT” олон улсын хүүхдийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлэв. Мөн тус төвийн байнгын үйл ажиллагааг цаашид өргөн цар хүрээтэй явуулахад бүхий л талаараа дэмжин ажиллахаа хэллээ.

257187055 260551639436189 7486147842150280698 n

257494397 260551812769505 4795595163909997932 n
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборыг байгуулахаар 2022 оны Улсын төсөвт хөрөнгийг суулгуулсан. Тиймээс ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.

Тус сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор тусгай хэрэгцээт хүүхдүүд таатай орчинд сурч боловсрох нөхцөлөөр бүрэн хангагдаж, хүүхдүүдийн эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.

257723042 260551749436178 8429027573070593766 n

258763422 260551996102820 496509816700941445 n

258751280 260551799436173 7571388049704901377 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.