“Алхам бүрийн амт”-ыг 1600 уурхайчин мэдэрлээ

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Дархлаажуулалтын 4-р тун” аяны хүрээнд “Алхам бүрийн амт” уурхайчдын нэгдсэн алхалт боллоо.

Үйлдвэрлэлийн цехүүдийн ажил тарах, ээлж солилцох цагаар “Эрүүл мэндийн зам”-д зохион байгуулсан уг алхалтад Эрдэнэт үйлдвэрийн 1600 гаруй уурхайчин оролцсон юм.

 TGS1982

255437353 597094871411239 6458829700372855389 n

Үйлдвэр болон хотын дүүргээс угталцан гарсан алхалтын хоёр багийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх нар ахалж, уурхайчдадаа цэвэр агаар, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалав.

Тэд “Эрүүл мэндийн зам”-аар нийт 5.4 км алхасан бөгөөд Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон “Дунд өртөө”-н дээр уурхайчдад витаминжуулсан халуун ундаагаар үйлчилж, эрч хүчийг нь сэлбэсэн юм.

 DSC0031

 DSC0007

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хамт олноороо нэгдсэн үйл ажиллагаанд оролцоогүй уурхайчид энэ өдөр “Алхам бүрийн амт” дасгал, хөдөлгөөний ач тусыг илүү мэдэрч, бие, сэтгэлийн дархлаагаа давхар сэргээсэн сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

 DSC0013

 DSC0016

 TGS1943

 TGS1930

 TGS1947

 TGS1936

 TGS2008

 TGS2016

 TGS2014

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.