Болгарт жуулчны автобус осолдож, 45 хүн амиа алджээ

Болгарын баруун хэсгийн Боснек тосгоны ойролцоо жуулчны автобус осолдож, шатсаны улмаас багадаа 45 хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд 12 хүүхэд байжээ. Аврагчид түлэгдсэн долоон хүнийг нийслэл Софи хотын эмнэлэгт хүргээд байгаа аж.

Гэхдээ энэхүү ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд автобус эхлээд шатаж, дараа нь осолдсон, эсвэл осолдсоныхоо дараа галд автсан эсэхийг шинжээчид судалж байгаа юм.

Хойд Македонийн Гадаад хэргийн сайд Бужар Османигийн хэлснээр, жуулчдын бүлэг нь амралтын өдрүүдээр Туркийн Истанбул хот руу аялаад, нийслэл Скопье руу буцаж байсан аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.