? LIVE: Н.Анхбаяр: БНСУ-д чадвартай өмгөөлөгч гаргаж өгөх шаардлага тавьсан
13 настай Монгол охиныг Солонгос сурагчид зодсон асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзжээ.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр:
-БНСУ-д өчигдөр оройны 20:00 цагаас эхлэн мэдээлэл гарч эхэлсэн. Солонгос улсын хэвлэл мэдээллүүд энэ асуудлыг ихээр хөндөж ярьж байна. Тус хэргийн талаар хэдэн хэдэн асуудлыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзаж, хэлэлцлээ.
13 настай охины болон эцэг, эхийн аюулгүй байдлыг анхаарахыг хүссэн. Өнгөрсөн долдугаар сард болсон хэргийн тухай хэвлэлийн мэдээ өчигдөр цацагдсанаар манай ГХЯ мэдсэн. Долдугаар сарын 4-нд хэрэг үүсгээд тухайн дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг шалгагдаж байна. Ийм учраас хэргийг өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй хөндлөнгийн оролцоогүйгээр шийдвэрлэж, гэм буруутайн тогтоогдвол хариуцлага тооцох дээр анхаарах, мөн чадвартай өмгөөлөгчийг Солонгос улсын талаас гаргаж өгөх шаардлагуудыг хүссэн байгаа. БНСУ-ын Элчин сайдын яам хэргийн талаар мэдээлэлтэй байгаа тул холбогдох байгууллагууддаа бидний шаардлагыг уламжилж, хэргийн явцын талаар тухай бүрт нь хариу өгөх талаар ярилцлаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.