С.Эрдэнэд тамга олгосон шүүхийн захирамжийг хүчингүй болгосон гэв
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2021.12.03/ Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүхээс /2021.11.28/ иргэн С.Эрдэнэд Ардчилсан намын тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхгүй гэх шийдвэрийг гаргасан. Харин өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн өмгөөлөгч А.Базарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд өмнө нь гаргасан шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо.
Өөрөөр хэлбэл Ардчилсан намын гомдлыг Давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэв гэж О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.