Мьянмарын цэргийн машин жагсагчдыг дайрч, гурван хүний аминд хүрчээ

Мьянмарын Янгон хотод өнгөрөгч ням гарагт болсон тайван жагсаалын үеэр цэргийн ачааны машин жагсагчдыг дайрсны улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Энэхүү жагсаалын үеэр 11 хүнийг баривчилсан гэж тус улсын төрийн эрхийг гартаа авсан цэргийн хунтын зүгээс мэдэгджээ.

Уг цэргийн хүчнийг эсэргүүцсэн гурван ч жагсаал өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд цэргүүд жагсагчид руу байнга гал нээж байгаагийн улмаас иргэд жижиг бүлэг болон хуваагдаж, жагсаал зохион байгуулж байгаа аж.

Мьянмарт энэ оны 2 дугаар сард болсон төрийн эргэлтээс хойш эсэргүүцлийн жагсаалд оролцсон 1,200 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шоронд хоригдоод байгаа билээ.

p0b88twb

 121978459 264419972 4766289896760191 2898305943965462621 n

Эх сурвалж: BBC, AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.