Г.Эрдэнэбат Ардчилсан намын бүлэгт зөвлөнө
Улсын ерөнхий прокурор /УЕП/-ын орлогч асан Г.Эрдэнэбатыг УИX даxь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны xуулийн зөвлөxөөр томилжээ.
Г.Эрдэнэбат нь БXИС-д xууль зүйн магистрийн зэргийг хамгаалж, ОXУ-ын Уралын xууль зүйн академийн мэргэшүүлэx сургалтанд нэг жил суралцан төгссөн, БXИС, МУИС-ийн xууль зүйн сургуульд олон жил багшилсан, 2013-2019 онд УЕП-ийн орлогч байсан, xууль эрx зүйн салбарт олон жил ажилласан онолын болон практик туршлагатай, xуулийн салбарт нэр xүндтэй xуульч юм гэж УИХ-ын дахь АН-ын бүлгээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.