LIVE: Ж.Одгэрэл: Нөхөр маань хурган дарга нарын зараалаар явж байгаад амиа алдчихлаа

Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-нд 10.000 вольтын хүчдэлд цохиулж амь насаа алджээ. Давхар биетэй үлдсэн эхнэр Ж.Одгэрэл нь өнөөдрөөс БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд суулт зарлажээ. Ямар шаардлага тавьж байгаа талаар түүнээс тодрууллаа. 

Ж.Одгэрэл: 

-24 цаг нойргүй ажиллаад, ээлжнээсээ буух гэж байсан нөхрийг маань байгаа юм. Над руу 08.30 цагийн үед видео колл хийж, "Самбар буулгачихаад удахгүй очно" гэж хэлсэн. Дөрвүүлээ очсон байдаг. Хоёр нь дээр, хоёр нь доор байсан. Нөхөр маань дээр ажиллаж байгаад 09.27 цагийн үед 10.000 вольтын цахилгааны утсанд цохиулж амь насаа алдсан. 

Шүүх эмнэлэг дээр намайг очиж үзэхэд нөхрийн маань толгой хуйхалсан хонины толгой шиг болчихсон байсан. Ийм өндөр хүчдэлд цохиулсан амьд биет 1-2 секундийн дотор үхдэг юм билээ. 

. Тэр ч байтугай, жолооч Ганхөлөг нь "Танай хүн хөлстэй малгайгаараа цахилгааны утсанд хүрсэн, надад буруу байхгүй" гэж мэдүүлж байгаа. 

Сая би Прокурорт хүсэлт өгсөн. Одоо майхнаа бариад суух гэж байна. Нэгд, самбарын хажууд байсан камерын бичлэгийг надад үзүүлэх, хуулуулах. Яагаад гэхээр, "Төрийн нууц" гээд надад бичлэгийг үзүүлэхгүй байгаа. ?! Хоёрт, тэр бичлэгийг олон нийтэд цацахыг зөвшөөрөх. Эдгээр шаардлагуудыг биелүүлэх хүртэл би өөрийн амь нас, хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьж суултаа зогсоохгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.