“Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт”-ыг зохион байгуулав

Төв аймгийн Онцгой байдлын газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны Иргэн, цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.

IMG 20211215 182441 673 1024x1024 1 (1)
Сургалт гамшиг, ослын голомтод эмнэлгийн анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдад мэдлэг олгох, тэдгээрийг чадавхжуулах зорилгоор танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан юм.

IMG 20211215 182448 351 1024x1024 1 (1)
АНУ-ын Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн дэд тэргүүн Эрнест Көүрри, Иргэн, цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлах эмнэлгийн зөвлөх Брайян Ёнг нар удирдан явуулж,  их хэмжээний цус алдалтын үед болон амьсгалын замын бөглөрөл, цусны эргэлтийн үед, нуруу, толгойны гэмтэл болоод осголтын үед үзүүлэх анхны тусламж сэдвүүдээр сургалт зохион байгуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх мэдлэг чадварыг дээшүүллээ гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

IMG 20211215 182415 940 72vgnbwcagyz57s958gj5h5q4ads9y1hva0hpkr1zcw 72vr4ermbfhy50tzzj9r66l69t0zg9ms8zdjlfwits0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.