Хан-Уул дүүрэг хог ачилтын гар ажиллагааг багасгасан шинэ автомашинуудтай боллоо

Хан-Уул Эко дүүрэг "Хоггүй Хан-Уул" зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн дөрвөн компанид хог тээврийн автомашинуудыг хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төв нь парк шинэчлэл хийгээгүй бөгөөд хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэл ихтэй, ажлын бүтээмж нь муудсан байжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт жил ирэх тусам.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан Хоггүй Хан-Уул зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн ажлын эхлэл болгож хог тээвэрлэлтийн дөрвөн компанид 10м3 буюу хог шахаж ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн дөрвөн автомашины түлхүүрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан гардуулан өглөө.

269422289 294490702725236 5482656634158960613 n

Нэмээд 2022 оны дүүргийн төсөвт дахин 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгөхөөр төсөвт суулгажээ. Өмнө нь ашиглаж байсан хог тээвэрлэлтийн автомашинууд нь оруулж ирсэн тухайн улсдаа олон жил явсан машинууд байсан ба .

Ингэснээр хоггүй, цахим, эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хог хаягдлын менежментийн шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан дүүргийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

269308436 294491479391825 8015453643510628578 n

 

268965267 294491529391820 9116787257244977562 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.