Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөлөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэх тухай хэлэлцжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: 

-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүрэг чиглэлийг өглөө. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт дахин хийхгүй байх, айл, өрх, иргэд цомхон хүрээнд тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.