Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 1200 өрөө бэлджээ
КОВИД-19-ийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаад улсаас ирэх бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргасан.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 орыг урьдчилан бэлтгэн, иргэдийг тусгаарлахад бэлэн болоод байна.
Гадаадаас ирэх иргэдийг 3 хоног тусгаарлахтай холбогдуулан "Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам"-д өөрчлөлт оруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.