Зөгий үржүүлэгчдийн жагсаалыг тараах гэсэн цагдаа нар зөгийд хатгуулжээ

Чилийн зөгий үржүүлэгчид нийслэл Сантьяго дахь Ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал хийж, тус улсын Засгийн газрыг зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэхийг шаарджээ.

Мөн олон тооны зөгий үүрнээсээ алдагдсан тул цагдаа нар жагсаалыг тараахад хүндрэлтэй байсан гэжээ.

бөгөөд энэ явдлын улмаас дөрвөн жагсагчийг саатуулсан байна.

Чилид удаан хугацааны турш үргэлжилсэн ган гачиг цэцэг, үр тариа зэрэг зөгийн хүнсний эх үүсвэрт нөлөөлж, энэхүү аж ахуйг сүйрүүлж байгаа билээ. 

Зөгийнүүд устаж үгүй болсон тохиолдолд дэлхий бүхэлдээ сүйрнэ гэж жагсагчдын нэг нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Тиймээс зөгий үржүүлэгчдийн зүгээс зөгийн балын үнийг нэмэх, эсвэл үйлдвэрлэгчдэд нь тэтгэмж олгох Засгийн газрын шинэчлэлийг хүсэж байгаа аж.

FEBAPSXGABP7RBFJNKJACZRPXU

46KA7VFEDNPG5DMLS5ISWJJZNI

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.