Шүүхийн байранд эрүүгийн хэргийн холбогдогч амиа хорлохыг завджээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгдэгч, яллагдагчийн хүлээлгийн өрөөнд хэрэгт холбогдсон нэг эр амиа хорлохыг завджээ. Өнгөрсөн даваа гарагт энэ явдал болсон агаад дээрх шүүхийн Тамгын газрынхнаас энэ талаар тодруулахад ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

Өөр эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг нь шилжээд байгаа яллагдагч М.М гэх залууг хавтаст хэрэгтэй нь танилцуулахын тулд өнгөрсөн даваа гарагт шүүхийн байранд хуяглан хүргэсэн. Улмаар .

Дээрх яллагдагчийн хувьд өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлсэн, өдгөө бусдын эд хөрөнгө хулгайлсан хэрэгт холбогдон, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд удаагүй байгаа нэгэн аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.