Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлөх хууль, эрх зүйн боломжгүй байна

"Б.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас чөлөөлсөн" талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал, Ц.Туваан нар хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан. АН-ын дарга О.Цогтгэрэл хэд хоногийн өмнө "Бүлгийн гишүүдийн шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барьсан, чуулганы индрээс мэдэгдэнэ" гэж найдаж буйгаа илэрхийлсэн

Энэ талаар . УИХ-ын тухай хуулийн 31.3-т "Бүлгийн даргыг дотроосоо сонгож бичгээр мэдүүлнэ" гэсэн болохоос одоо байгаа бүлгийн даргыг солих зохицуулалт энэ хууль болон АН-ын бүлгийн журамд заагаагүй" гэж мэдэгдсэн юм. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргад хандан хүсэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын дарга бүлгийн дарга хэн байхыг шийддэггүй. УИХ-ын анхдугаар чуулган дээр бүлгийн дарга, бүлгийн гишүүдийг чуулган дээр УИХ-ын дарга зарлаж мэдээлнэ гэж байгаа. Түүнээс бүлэг дотроо хэнийгээ сонгоно, зохион байгуулалт хийх нь намын дотоод асуудал, алх цохиж хийдэггүй" гэв. 

Ийнхүү, бүлгийн гишүүдийн шийдвэрээр УИХ дахь АН-ын дарга Д.Ганбатыг чөлөөлөх нь мухардалд оржээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.